Шингэн үсийг арчлах 7 зөвлөмж

Нарийхан ширхэгтэй үс гэмтэх магадлал илүү өндөр байдаг. Шингэн үсний хугарал, өнгө алдалт болон гэмтэл илүү тод харагддаг бөгөөд хуйхаа арчлахгүй бол үсний ургалт бас удааширдаг.

Хэрэв таны үс саяханаас шингэрч эхэлсэн бол үс арчилгааны аргаа өөрчлөх шаардлагатай байж болох юм. 30 жилийн туршлагатай брэнд болох Ниоксины (NIOXIN) үс арчилгааны бүтээгдэхүүний мэргэжилтнүүд үсийг бат бөх, чийгшилтэй, эрүүл байлгаж хэрхэн өтгөн үстэй болох тухай алтан дүрмүүдээ хуваалцжээ. Шингэн болон бусад бүх төрлийн үс арчилгааны сайн аргуудын нэг нь хуйх, үсний уг, үсний ширхэгтээ тохирсон бүтээгдэхүүн сонгож хэрэглэх явдал юм.

  1. Үсээ тогтмол угааж байгаарай.

Хуйх, үсний ширхэгүүдэд наалдсан үсний бүтээгдэхүүн болон тослогжилт нь үсийг хүндрүүлж, доош нь татаж, налчгар харагдуулдаг ба тогтмол үсээ угаах нь энэ асуудлаас ангижрахад тусална. Үс, хуйхыг чийгшүүлэгч шампунь, ангижруулагч хэрэглэж байгаараай.

Үсний хуйхны эмчилгээнд чиглэсэн зөөлөн үйлчилгээтэй үс уналт, хуйх эмчилгээний шампунь Nioxin

  • 2. Үсээ хатаахдаа өөрөөр нь эсвэл дунд зэргийн температуртай сэнсээр хатаагаарай.

Үсээ хатаахдаа эхлээд хэт их хүч хэрэглэхгүйгээр алчуураар боож арчих нь үсний гэмтэл, хугарал, орооцолдоог багасгадаг. Шингэн үсийг хэт халуун сэнсээр хатаах нь үс ихээхэн хугарах, гэмтээх шалтгаан болдог. Тиймээс халууныг нь дундаж температурт тохируулж байх эсвэл үсээ өөрөөр нь хатаагаарай. Ингэснээр үс бас илүү өтгөн харагддаг.

Ceriotti брэндийн Итали улсад үйлдвэрлэсэн шинэхэн дэвшилтэт технологиор бүтээгдсэн Monsoon үсний сэнс👏🏻
👉🏼Хром фильтер агуулсан
👉🏼Дуу бууруулагчтай
👉🏼Нано керамик болон турмалин байгалийн чулуу агуулсан учир цахилгаанжихгүй хатна😉

  • 3. Эхлээд үзүүрийг нь самнаж байгаарай.

Үс орооцолдож гэмтэхээс сэргийлж үргэлж эхлээд үснийхээ үзүүрийг самнаж, дараа нь угаас нь самнаж байгаарай. Зөөлөн самнахыг хичээж, хэт их хүч хэрэглэхээс зайлсхийгээрэй.

  • 4. Үсээ сул боож байгаарай.

Үсээ дээш боохдоо сул боохыг хичээгээрэй. Үсийг хэт чанга боох нь үсний шугамын дагуу стресс үүсгэдэг бөгөөд энэ нь үс хугарахад нөлөөлдөг.

  • 5. Толгойндоо массаж хийж байгаарай.

Толгойдоо массаж хийснээр үсний уган дахь цусны эргэлт нэмэгддэг. Гурван минутын массаж хийснээр тайвширч, цусны эргэлт сайжирч, шаардлагатай бүх тэжээлийг хуйханд хүргэдэг.

  • 6. Эрүүл амьдралын хэв маягийг дагаарай.

Хоол тэжээл, амьдралын хэв маяг нь үсний эрүүл мэндэд чухал нөлөөтэй байдаг. Тамхи, архи хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж үсний ургалтанд ач тустай тэжээл, хоол хүнс хэрэглэж байгаарай.

  • 7. Үсээ тогтмол ангижруулж байгаарай.

Ангижруулагч нь үсийг чийгшүүлж, илүү бат бөх, гэмтэлд тэсвэртэй болгоход чухал үүрэгтэй. NIOXIN 3D Care System -ийн ангижруулагч нь зөвхөн үсний үзүүр төдийгүй уганд бас хэрэглэхэд тохиромжтой).

Үсээ гүн чийгшүүлэх маск тавьж салоны эмчилгээний хийлгэхээс гадна өдөр тутамдаа сайн ангижруулагч хэрэглээрэй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.