Шингэн коллагены давуу тал

Шингэн коллаген нь цэвэршүүлсэн ус, жүүс зэрэг шингэнд найруулсан коллагены уургийн агууламжтай нэмэлт тэжээл юм. Зарим судалгаагаар коллагены нэмэлт нь үс, арьс, хумс, үе мөчний эрүүл мэндэд тустай гэж үздэг.

Коллаген бол арьс, яс, шөрмөс, эрхтэн, шүд, булчин, судас зэрэгт хэрэгтэй уургийн нэг төрөл юм. Коллаген нь биеийн нийт уургийн массын 33%-ийг эзэлдэг.

Эрдэмтэд хүний эд эсэд коллагены 28 өөр төрөл байдаг гэж тогтоосон. Хамгийн элбэг байдаг нь I төрөл ба энэ нь биен дэх коллагены 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Арьсанд I, II, III төрлийн коллаген агуулагддаг ба арьсны бат бөх, уян хатан чанарыг хангадаг.

Коллагенийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгон хэрэглэж болдог бөгөөд үүний нэг төрөл нь шингэн коллаген юм. Нэмэлт бүтээгдэхүүн нь гидролизд орсон эсвэл жижиг блок болгон задалдаг коллагены уураг агуулдаг. Эдгээр жижиг блокууд буюу пептидүүд нь бие махбодид амархан шингэдэгээрээ онцлог юм.

Шингэн коллагены төрөл

Шингэн коллагены бүтээгдэхүүн дэх коллаген нь өөр, өөр эх үүсвэрээс гарган авч болдог. Үхрийн мах хамгийн түгээмэл эх үүсвэр байдаг. Glowshot нь загаснаас гаргаж авсан 3000мг тунтай коллаген юм.

Коллаген ууж байхын давуу тал юу вэ?

  • Хялгасан болон гүн үрчлээс суух явцыг удаашруулна.
  • Арьс чийг шингээх, хадгалах чадварыг сайжруулна.
  • Арьсны пигментаци болон арьс харлалтыг багасгана.
  • Арьсыг уян хатан болгоно.
  • Арьсны эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ.
  • Арьсны бүтцийг сайжруулна.
  • Арьсны нягтрал, бат бөх байдлыг сайжруулна.
  • Шарх эдгэрэх явцыг хурдасгана.
  • Целлюлитыг багасгана.
  • Үе мөч, ясны эрүүл мэндийг дэмжинэ.
  • Хумсыг бат бөх болгож, ургалтыг нэмэгдүүлнэ.  

Түүнчлэн С витамин нь бие дэх коллагеныг нийлэгжүүлэхэд тусалдаг. Цитрусын төрлийн жимс, чинжүү, киви, жимсгэнэ зэрэг жимс идэж илүү их С витамин авах боломжтой. Glowshot нь витамин С болон эслэг агуулдаг юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.