Таныг шамбарамтай болгох 4 буруу зуршил

Хэрвээ та хэзээ нэгэн цагт шамбарамаас болж шаналж зовж байсан бол анус эсвэл шулуун гэдэсний амсрын томорсон судсууд биеийг ямар их тавгүй болгодгийг мэднэ. Тэдгээр судсууд ихэвчлэн бие засах үед өвдөж, загатнаж, цус алдах шалтгаан болдог. Шамбарам нь бүх насны хүмүүст түгээмэл тохиолддог асуудал бөгөөд 4 хүний 3 нь шамбарамтай болдог гэсэн судалгаа байдаг. Хүмүүс шамбарамаас болж эмчид үзүүлэхээс санаа зовж ичдэг боловч эмчилгээ хийлгэх нь хамгийн үр дүнтэй арга юм.

Амьдралын хэв маягийн зарим муу зуршил нь шамбарам үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Үүнд:

Эслэг багатай хоол хүнс идэх

Эслэг нь хоол боловсруулахад зайлшгүй шаардлагатай шим тэжээл юм. Эслэг нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариатай хүнсний бүтээгдэхүүнд их агуулагддаг. Хэрэв та хангалттай эслэг авч чадахгүй бол өтгөн хатах, гадагшлахад хэцүү болж магадгүй юм.

Улаан мах, сүүн бүтээгдэхүүн, цагаан гурилтай гурилан бүтээгдэхүүн гэх мэт эслэг багатай хоол хүнс их идэх нь өтгөн хатах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өтгөн хаталт нь шамбарам үүсгэдэг ба шамбарамыг улам дордуулдаг.

Өтгөн хаталтын үед ашигтай бактери нь гэдсэн дэхьхэвийн үйл ажиллагаа явуулж эхэлдэг.Хүний гэдсэнд ашигтай бактери нь байнга байдаг бөгөөд дутагдах үед өтгөн хатах шинж илэрдэг.

Хэт их ачаалалтай дасгал хийх

Аэробик болон хүчний дасгалууд нь эрүүл мэндэд тустай ба харин ч байнгын тогтмол дасгал хийх нь цусны урсгалыг дэмжиж, шамбарам үүсэх эрсдлийг бууруулдаг. Гэвч зарим төрлийн дасгалууд нь шамбарамыг улам дордуулдаг тал бий. Хүндийн өргөлт болон хэт их ачаалал өгдөг бусад дасгал хөдөлгөөн нь шулуун гэдэсний судлууд дээр нэмэлт даралт өгдөг. Хэрэв та биеийн тамирын заал эсвэл ажил дээрээ хүнд зүйл тогтмол өргөж байгаа бол өргөх техникийг хэрэгжүүлж, нурууныхаа ачааллыг бууруулаарай.

Ариун цэврийн өрөөнд орохоо хойшлуулах

Та ямар нэгэн яаралтай хийх зүйл дээрээ анхаарлаа хандуулах эсвэл нийтийн бие засах газар ашиглахад эвгүй санагдах зэрэг шалтгаанаас болж ариун цэврийн өрөө рүү явах хүсэл төрөх үед бие засахаа хойшлуулсан нь дээр санагдаж болох юм. Гэхдээ ингэснээр таны шулуун гэдсэнд ачаалал үүсч, шамбарам үүсэх эрсдэл нэмэгддэг. Ариун цэврийн өрөө орохоо хойшлуулах, тогтмол өтгөнөө гаргахгүй байх, архаг өтгөн хаталт, суулгалт зэрэг нь гэдэсний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр асуудлууд нь шамбарам үүсэх эрсдлийг улам нэмэгдүүлдэг.

Ариун цэврийн өрөөнд хэт их удаан байх

Бие засахаар суултуур дээр суух үед аарцагны хэсгийн булчингууд суларч, өтгөнөө гадагшлуулдаг. Булчин суларснаар тухайн хэсэгт цусны урсгалыг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь судсыг томруулж, шамбарам үүсэх эрсдлийг бий болгодог. Тиймээс суултуур дээр шаардлагатай хугацаанаас хэт удаан суухаас зайлсхийх хэрэгтэй. Цагаа ойролцоогоор таван минут эсвэл түүнээс бага хугацаагаар хязгаарлаарай.

Шамбарамын сэдрэлийн үед хоногт 2-3 шахмалыг хооллох үедээ 7 хоногийн турш хэрэглэх ба цаашид шаардлагатай бол өдөрт 1 шахмалаар 1-2 сарын турш ууна. Жирэмсний II, III дахь гурван сарын үед вен-тунгалагийн архаг дутагдлын эмчилгээнд өдөрт 1 шахмалыг уух ба төрөх хугацаанаас 2-3 долоо хоногийн өмнө хэрэглэхээ зогсооно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.