“SANDALORE” орц найрлагын ачаар та үс уналтыг мартах боломжтой!

Яагаад заавал ANTI HAIR LOSS SERUM гэж? Бусад төрлийн үсний серумуудаас ямар ялгаатай вэ?

Танд ANTI HAIR LOSS SERUM-ыг сонгох зөвхөн ганцхан шалтгааныг дурьдая. Хүний үсний ургалт нь ургах, амрах, унах гэсэн үндсэн 3 үе шаттай явагддаг. Тэгвэл маш энгийнээр тайлбарлахад үсний ургах үе шатыг удаан хадгалж, унах үе шатыг богиносговол бид үс уналтыг мартаж болохоор байгаа биз?

Гэвч үс ургалтын үе шатууд маш нарийн үйл ажиллагаагаар зохицуулагддаг, өөрийн гэсэн үргэлжлэх хугацаатай байдаг аж. Жишээлбэл: ургах үе шат 2-6 жил, завсрын үе 2-4 долоо хоног, унах үе 3-5 сар үргэлжилдэг. Азтай нь бид шинжлэх ухаан хөгжсөн эрин үед амьдарч байна. Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд үсний ургалтын үе шатыг уртасгаж, унах үе шатыг богиносгодог нэгэн молекулыг олж илрүүлсэн байна.

Үүнийг SANDALORE буюу Зандан модны үнэрт молекул юм. Хачирхалтай нь хүний үнэр мэдэрдэг хүлээн авуур (рецептор) нь зөвхөн хамарт байдаггүй бөгөөд бусад төрлийн эдүүдэд ч байрладаг. Жишээ нь: Үсний хүүдийн булцуунд байрладаг. Үсний хүүдийн булцуу хэсэгт байрлах энэхүү хүлээн авуурт зандан модны үнэрт молекул холбогдсоноор үсний ургах үе шат уртсаж, унах үе шат богиносдог болох нь судалгаагаар батлагджээ. NIOXIN ANTI HAIR LOSS SERUM нь найрлагадаа Зандан модны үнэрт молекулыг агуулдаг бөгөөд 8 долоо хоног тогтмол хэрэглэхэд таны үс уналтыг 20% хүртэл багасгах нөлөө үзүүлнэ. Гайхалтай биш гэж үү?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.