Newmacor Омега3-ын танд өгч чадах 7 ач тус

Омега-3 тосны хүчил гэж юу вэ?

Омега-3 бол хоол хүнс эсвэл нэмэлт тэжээлээс авдаг шим тэжээл бөгөөд эрүүл биетэй болгож, эрүүл биеийг хадгалахад тусалдаг. Омега-3 нь энергийн эх үүсвэр болдог бөгөөд зүрх, уушиг, судас, дархлааны системийн үйл ажиллагааг дэмждэг.

Омега-3-т агуулагдах эйкосапентаеной хүчил (EPA) ба докосахексаеной хүчил (DHA) нь голчлон тодорхой хэдэн загаснаас олддог. Өөр нэгэн омега-3 тосны хүчил болох ALA (альфа-линолений хүчил) нь самар, үр зэрэг ургамлын эх үүсвэрээс олддог.

DHA -ийн түвшин ялангуяа нүдний торлог бүрхэвч, тархи, эр бэлгийн эсэд их байдаг.

Хүний бие организм ажиллахын тулд эдгээр сайн өөх тосны хүчлүүд хэрэгтэй байгаад зогсохгүй эрүүл мэндэд асар их ашиг тустай.

Омега-3 тосны хүчлүүдийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

  • Цусны өөх тос (триглицерид) – Загасны тос нь цусны өөх тос буюу триглицеридын түвшинг бууруулдаг. Цусанд өөх тос их хэмжээгээр агуулагдах нь зүрх судасны өвчин үүсгэх болон цус харвах эрсдийг бий болгодог.
  • Ревматоид артрит – Загасны тосны нэмэлтүүд (EPA, DHA) нь хөшөнги, үе мөчний өвдөлтийг намдааж өгдөг. Мөн омега-3 бэлдмэл нь үрэвслийн эсрэг эмийн үр нөлөөг нэмэгдүүлдэг
  • Сэтгэлийн хямрал – Зарим судлаачид омега-3-ийн өндөр агууламжтай хоол хүнс байнга хэрэглэдэг соёлтой улсын иргэдийн сэтгэл гутралын түвшин бага байдаг болохыг тогтоожээ.
  • Хүүхдийн өсөлт, хөгжил – DHA нь нярай хүүхдийн харааны болон мэдрэлийн хөгжилд чухал ач холбогдолтой байдаг.
  • Астма – Омега-3 агуулсан хоол хүнс нь астма өвчний гол эх үүсвэр болох үрэвслийг бууруулдаг.
  • Анхаарал буурах гиперактив эмгэг (ADHD) – Зарим судалгаагаар загасны тос нь зарим хүүхдэд ADHD -ийн шинж тэмдгийг бууруулж сэтгэх, санах, сурах гэх мэт сэтгэцийн чадварыг сайжруулдаг болохыг харуулж байна.  
  • Альцгеймерийн өвчин ба дементи – Зарим судалгаагаар омега-3 нь Альцгеймерийн өвчин, дементиас хамгаалж, хөгшрөлтөөс үүдэлтэй ой санамж алдах явцыг удаашруулдаг гэж үздэг.

Омега-3-ийг ямар хүнснээс авч болох вэ?

Долоо хоногт дор хаяж хоёр удаа DHA ба EPA-тай омега-3 тосны хүчил ихтэй загас идэж байвал сайн. Үүнд: анчоус, цэнхэр загас, марлин, салмон, сардин, хилэм, нуурын форель, туна загас гэх мэт. Хэрвээ та загас иддэггүй бол омега-3-ын нэмэлт бэлдмэл хэрэглэх нь тохиромжтой сонголт юм.

#Ньюмакор омега3 нь хамгийн өндөр цэвэршилтээр гаргаж авсан EPA, DHA хэмжээ хамгийн өндөртэй омега3 юм. Савлагаандаа 2 сарын хэрэгцээг багтаасан омега3 1 курс болдог.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.