Жирэмсний тонус бууруулах хялбар аргууд

Тонус гэдэг нь тайван байгаа булчингийн хэсэгчилсэн агшилт юм. Умай гэдэг нь хөндий булчинлаг эрхтэн бөгөөд эмч жирэмсний үйл явцыг удирдахдаа түүний зангиралд хяналт тавьж байдаг. Умайн хэвийн зангирлын үед умайн тэмтрэгдэл зөөлөн тэмтрэгддэг. Хэт хүчтэй зангирлын үед умайн булчингийн хана нь тэмтрэгдэлд маш хатуу байна.

Жирэмсэн үед тонус ихтэй байвал дараах арга хэмжээг авна.

  1. Жирэмсэн үеийн зориулалтын сойлтын бүс хэрэглэх, олон төрлийн бүс байдаг бөгөөд та өөрт тохирох хүссэн бүсийг сонгон зүүж болно.
  2. Түр амрах (хэвтэх эсвэл суух)
  3. Шингэн зүйл хангалттай уух
  4. Бүлээн ваннд орох
  5. Тайвшруулах дасгал, иога хийх
  6. Өвдөлттэй хэсэгт бүлээн жин тавих

Умайн булчинг сулруулах кальци, магни, вит д3 агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх

Кальци, магни яагаад жирэмсэн хүнд хэрэгтэй вэ?

20-47 насны жирэмсэн эхчүүдийн 66% кальцийн дутагдалтай байдаг.

Жирэмсэн үеийн эхний 3 сар урагт 25-30мг кальцийг эхээс авдаг. Жирэмсэн эхийн кальцийн өдрийн тун 1000-1200мг

Хамгийн аюулгүй тун нь 800мг кальци байдаг.

Кальци дутагдвал жирэмсэн эхэд даралт ихэсэх, уналт таталт үүсэх эрдсэл нэмэгдэж байдаг.

Кальци бэлдмэлийг Витамин Д3 хамт хэрэглэхэд ясанд кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлж, ургийн ясны хэвийн хөгжлийг дэмжихээс гадна эхийн ясны сийрэгжилтээс сэргийлнэ.

Жирэмсний үед эд эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэхэд туслахаас гадна умайн булчинг суллаж тонус багасгадаг гол эрдэс бодис нь магни юм. Амин дэм, эрдэс бодисын дутагдал нь жирэмсний хожуу үеийн хордлого, ургийн өсөлт зогсох тэр бүү хэл ургийн эндэгдэлд ч хүргэж болзошгүй. 19-30 насны жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 300-400мг магниг нөхөж байх нь дээрх хүндэрлүүлээс сэргийлэх ач тустай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.