Хуйх загатнах шалтгаан, хуйх эмчилгээний талаархи ойлголт

Хуйх загатнах нь хуйхны байгалийн чийгийн тэнцвэрт байдал алдагдсанаас болдог. Хуйх хэт их загатнаж хуурайших нь үсний фолликул болон үсний голыг гэмтээж угаасаа үс унах асуудалтай байгаа хүмүүст бүр сөргөөр нөлөөлдөг. Хуйх загатнах нь олон төрлийн нөхцөл байдал болон амьдралын хэв маягаас хамаардаг ч гэлээ хуйх арчилгааны үндсэн зөвлөмжийг дагаж энэ асуудалтай тэмцэж болно. Хуйх загатнаад байгаа шалтгаанаа олж, тохирсон эмчилгээг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй байдаг. Байнга загатнаж, хуйхаа маажих нь хуйхны тэнцвэрт байдлыг хадгалж байдаг микробиомд асуудал үүсгэдэг.

Хуйх загатнах шалтгаанууд 

Хаг ба Себоррейн дерматит

Хуйх загатнах нь хаг, Себорейн дерматит (SD) үүсгэдэг. Хаг бол бага зэргийн эмгэг бөгөөд зөвхөн хуйханд нөлөөлдөг бол себорейн дерматит нь хагийг бодвол илүү хүнд төрлийн эмгэг бөгөөд хуйханд төдийгүй биеийн бусад хэсэгт нөлөөлдөг. Мөөгөнцөртөх үед хуйх загатнах, хагтах зэрэг байдлаар илэрч хүний бие хариу үйлдэл үзүүлдэг байна.

Бөөс

Бөөс нь хүүхдүүдэд илүү их тохиолддог ч насанд хүрэгчдэд бас тохиолдож болдог. Бөөсний өндөг нь үсний ширхэг бүрт наалддаг ба хуйхны арьс харшлын урвал үзүүлснээр толгой, хүзүү, чих загатнадаг. Бөөсийг тусгай зориулалтын бүтээгдэхүүн болон нойтон самаар амархан арилгаж болдог.

Контакт дерматит

Заримдаа шампунь эсвэл үсний будагт агуулагддаг зарим химийн бодисоос болж хуйх хуурайшиж загатнах шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа найрлаган дахь химийн бодисууд нь хатуу ширүүн байвал хуйх эмзэг болж, контакт дерматит үүсэх магадлалтай.

Псориаз

Псориаз бол архаг аутоиммун өвчин бөгөөд хуйх загатнах шинж тэмдэг илэрч улмаар толгой ба биеийн бусад хэсгийн арьс улайж, хайрст үлд үүсдэг. Энэ нь удамшлын шинж чанартай бөгөөд эмчлэхгүй бол даамжирч болзошгүй тул эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлээрэй.

Эдгээр шалтгаанаас гадна сульфатын өндөр концентраци нь эсийг гэмтээж, хуйхнаас өөрөөс нь ялгардаг байгалийн гаралтай тос, үсний уургийг арилгадаг тул хуйх тань загатнаж байгаа бол сульфатгүй шампунь хэрэглээд үзээрэй.

                        Хуйх хуурайшиж загатнахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Үсээ ойр, ойрхон битгий угаагаарай. Хэрвээ ойрхон угаах шаардлага гарвал зөөлөн шампунь буюу эмзэг мэдрэмтгий хуйханд зориулагдсан шампунь сонгоорой.
  • Стресс багатай байхыг хичээгээрэй. Стресс нь зарим дааврын нийлэгжилтийг нэмэгдүүлж улмаар үрэвслийн эсрэг бодис ялгаруулдаг ба энэ нь таны хуйхны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг муу талтай. Йог, тай чи зэрэг дасгалууд нь стрессийн түвшинг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг.
  • Чихэр, газрын самар, шар буурцагны бүтээгдэхүүн нь мөөгөнцөр үүсгэдэг тул хэрэглээгээ багасгаарай. Харин мөөгөнцрийн эсрэг сармис, алимны цуу, гадил, авокадо, цагаан гаа, маалингийн үр, маалангын үр, кокосын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг нэмээрэй.
  • Үс цайруулагч гэх мэт хатуу химийн бодис нь хуйхыг хуурайшуулж, цочроосноор улайж загатнадаг тул аль болох хатуу химийн бодис агуулаагүй үс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгоорой.

Үсний хуйхны эмчилгээнд чиглэсэн зөөлөн үйлчилгээтэй үс уналт, хуйх эмчилгээний шампунь Nioxin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.