Хүчирхэг дархлаа эрсдлээс хамгаалах нь

Улирал солигдон хүйтэн сэрүүний үе ирж буй үеэр хүүхэд хөгшид гэлтгүй бүх насныхан амьсгалын болон бусад төрлийн халдварт өвчинд өртөмтгий болдог тул бид дархлаагаа хэрхэн дэмжвэл хамгийн оновчтой талаархи зөвлөгөөг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл нь зөвхөн ханиад томуу гэлтгүй үүсээд байгаа пандемик давалгаа, цаашлаад бие дэх дархлалын системээ дэмжихийг хүссэн дэмжих шаардлагатай бүхий л хүнд зориулагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй.  

Монголчууд эрт дээр үеэс биеийн тамир тэнхээг буюу дархлалын системийг дэмжих ардын уламжлалт арга олонтой байсан билээ. Шинжлэх ухаан хөгжиж шинэ шинэ нээлт хийгдэхийн хэрээр дээрх уламжлалт аргууд дангаараа хангалтгүй гэгдэх нь олширч, амин дэм эрдсийн хэрэгцээ шаардлагын талаархи мэдээлэл өмнө үетэй харьцуулвал илүү тодорхой дэлгэрэнгүй болж байна. 

Иймээс ахуйгаасаа хангалттай хэмжээгээр олж авах боломжгүйн дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох витамин Д, витамин С болон хамгийн дээд зэргийн гэдэсний ашигтай бактерийн талаар энэхүү мэдээлэлдээ багтаах болно.  

  1. Дитамин – Д витамин 

Хүний биед нийлэгждэггүй тул заавал гаднаас буюу нэмэлтээр хэрэглэх чухал амин дэмийн нэг юм. Түүнчлэн нарны гэрлийн нөлөөгөөр арьсан доор нийлэгжих боломжтой хэдий ч манай орны газар зүйн байршлаас шалтгаалж хүн амын ихэнхи нь энэхүү витамины дутагдалтай байдаг билээ.  

Бидний танд санал болгож буй эхний бүтээгдэхүүн бол Канад улсын “United Pharma” эмийн үйлдвэрт бүтээгдсэн Дитамин гэх бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд орж ирсэн бусад бүтээгдэхүүнээс зэрэглэл өндөртэй болгож буй томоохон хүчин зүйл нь АНУ-ын Өвчний Хяналт Урьдчилан Сэргийлэлтийн Төвийн шалгуур үзүүлэлтийг хангасан чанар болон хэрэглэгийн сэтгэл ханамж, санхүүд хамгийн ээлтэй бодлогоор үйлдвэрлэсэнд оршино. 

Учир нь: 

  • дитамин нь нэг зөвхөн НЭГ ДУСАЛДАА 1000 ОУН тун бүхий Д витаминийг агуулдаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас насанд хүрэгчдэд санал болгож буй өдөр тутам уух зохистой тун юм. Өмнө дурдсан шалтгаанаас үүдэн энэхүү өдрийн тунг манай орны хувьд харьцангуй нэмэгдүүлж уух тохиолдол олонтаа байдаг тул та өөрт шаардлагатай тунг дуслын тоогоор хэмжин нэмэгдүүлэх боломжтой юм.  
  • Дараагийн хамгийн том давуу тал нь энэхүү бүтээгдэхүүн нь савлагаандаа нийт 360 ширхэг дусал агуулсан буюу стандарт 1000 ОУН тунгаар хэрэглэж буй үед НЭГ ХҮНИЙ НЭГ ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭГ бүрэн хангана. Гэр бүлийн хэрэгцээнд хамгийн тохиромжтой. 
  • Үнэргүй, спиртгүй, амтгүй бөгөөд тосон хэлбэртэй үйлдвэрлэгдсэн гэх мэт олон давуу талтай бүтээгдэхүүн юм.  
  1. Юпан-С витамин 

Цар тахал дэгдсэнээс хойш иргэдийн дархлаагаа дэмжих идэвхи санаачлага нэмэгдсэн нь сайшаалтай боловч өдөр болгон энэхүү хүчиллэг амин дэмийг 1000мг тунгаар залгиж хэрэглэх нь нөгөө талаар хоол боловсруулах эрхтэн системийг гэмтээх, бөөрөнд чулуу үүсгэх зэрэг эрсдэлт хүчин зүйл болж байгааг анхаарах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Яагаад нэг зүйлийг сайжруулах гэж нөгөөг заавал гэмтээх ёстой вэ? Гэж та өөрөөсөө асуугаад үзээрэй.  

Тийм ч учраас дархлаагаа дэмжих гэж ходоодоо хүчлээр “түлдэг” үе ард хоцорсны баталгаа буюу зажилдаг С витамин болох Юпан-С витаминийг танилцуулж байна.  

  • Нэг ширхэг зажилдаг шахмалдаа 500мг агуулсан бөгөөд энэ нь хүүхдэд ч мөн уулгаж болох давуу талтайг илтгэнэ. Хэрэв 1000мг хэрэглэх шаардлагатай бол 2 ширхгийг зажлан хэрэглэнэ. 
  • Жимсний амттай тул бүх насныханд тохиромжтой. 
  • Шүлсэнд амархан уусч, чихэр идэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. 
  1. Nature Plus 30 billion – Дээд зэрэглэлийн пробиотик 

Анагаах ухааны хөгжлийн түүхэнд гэдэсний ашигтай бактерийн ач холбогдлыг одоогийнх шиг өндрөөр үнэлж байсан он жилүүд байхгүй гэхэд хилсдэхгүй билээ. Тараг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд ашигтай бактер агуулагддаг боловч шаардлагатай хэмжээгээ хүнсний бүтээгдэхүүнээс нөхөх нь зарим хүний хувьд бэрхшээлтэй байдаг. Хүний дархлааг тогтоон барьж байдаг эдгээр гэдэсний бактериуд нь төрөл бүрийн харшил, амьсгалын замын халдварын үед өндөр үр дүнтэй талаархи судалгаанууд ар араасаа гарсаар байгаа бөгөөд Израйль улс ковид-19 эмчилгээнд энэ төрлийн эмчилгээг зориудаар багтаасан нь санамсаргүй тохиолдол биш юм.  

Зах зээл дээрхи гэдэсний ашигтай бактериуд найрлага дахь бактерийн тоо  ширхэг, бактерийн омог зэргээрээ ихэд ялгагддаг. Жишээ нь бидний танд санал болгож буй Nature Plus пробиотик нь нэг удаагийн савлагаандаа 11 төрлийн омгоос бүрдсэн 30 ТЭРБУМ тооны ашигтай бактерийг агуулна.  

  • Өөрөөр хэлбэл 1 тэрбум тооны бактер агуулдаг бүтээгдэхүүнээс нэг дор 30 удаа уусантай тэнцэхүйц хэмжээний дархлааг  нэг өдөрт авах боломжийг танд олгох тул цаг мөнгөнд хэмнэлттэй. 
  • Цэвэр буудайнаас гаргаж авсан буюу органик технологиор бүтээгдсэн 
  • Хэрэглэх арга энгийн. Усаар даруулах шаардлагагүй, аманд уусдаг бүтэцтэй.  

Дээр дурдсан 3 бүтээгдэхүүнийг авах хүсэлтэй байгаа уншигчиддаа зориулж багц болгон бэлдсэн байгааг дуулгая.Үнэгүй хүргэлтээр авахыг хүсвэл https://wellbeeshop.mn/products/darkhlaagaa-khalamjlay холбоосоор хандаарай.   

Танд эрүүл энхийг хүсье 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.