Эрүүл үсэнд хамгийн хэрэгтэй амин дэмүүд

Хоол хүнсэнд агуулагдах шим тэжээл үс ургалт, үсний эрүүл мэндэд нөлөөлдөг ба таны үсний асуудал тань үс хэрэгцээт витаминаа хангалттай авч чадахгүй байгаагийн шинж тэмдэг байж болно. Эрүүл үс ургалтанд хангалттай хэмжээний уураг, төмөр, омега-3, цайр, селен, витамин зэрэг биотин агуулсан тэжээллэг бодис шаардагддаг.

Биотин

Биотин буюу В7 амин дэм нь үсийг эрүүл, өтгөн байлгахад тусалдаг ба биотин дутагдвал үс унадаг. Биотин нь уураг, өөх тос, нүүрс ус зэрэг бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай байдаг ба бодисын солилцоо муудсанаар үсний фолликулын эсэд тэжээл хангалттай очихгүй байх нөхцөл бүрддэг байна.

Ихэнхи хүнсэнд биотин агуулагддаг тул олон төрлийн хоол хүнснээс хэрэгцээт биотиноо авах боломжтой болно. Өндөг, амтат төмс, сонгино, пекан, бүйлс, улаан лооль, лууван, авокадо, хушга, хулд загас зэрэг нь биотиноор баялаг хоол хүнсэнд орно.

Төмөр

Бие дэх төмөр нь үсний ургалтыг дэмжиж, үс хэврэгжиж, үсний бат бөх чанар алдагдахаас сэргийлдэг. Төмөр нь бидний цусан дахь хүчилтөрөгчийг дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба үсний уганд хүчилтөрөгч өгч үсийг хурдан, урт ургуулахад тусалдаг.

Төмрөөр баялаг хоол хүнсэнд махнаас гадна ургамлын гаралтай олон төрлийн хоол хүнс бие дэх төмрийн үйлчилгээг илүү нэмэгдүүлдэг. Брокколи, чинжүү, амтат төмс гэх мэт С витамин-тэй хоол хүнсээр хослуулан ургамлын гаралтай эх үүсвэрээс биед шингээж авах төмрийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

Төмрөөр баялаг хоол хүнсэнд сэвэг зарам, вандуй, хулууны үр, хар шош, эдамаме, хуваасан вандуй, хясаа, элэг зэрэг орно.

Ходоод өвтгөхгүй, хурдан үйлчлэх чанартай Канад технологиор гаргаж авсан төмрийн бэлдмэлийг танд санал болгож байна.

  • Нунтаг хэлбэртэй
  • Бөөрөлзгөнө жимсний амттай
  • Шүд харлуулж, гэмтээхгүй
  • Хоол боловсруулах эрхтэн хямраахгүй
  • Шимэгдэлт өндөр тул богино хугацаанд хүссэн түвшиндээ хүрэх боломжтой.

Цайр

Цайр нь эсийн нөхөн үржихүй, дааврын зохицуулалт, шим тэжээлийг шингээх үйл явцад тусалдаг эрдэс бодис юм. Цайрын дутагдал нь үсний ургалтын мөчлөгт муугаар нөлөөлж үс уналтад хүргэж улмаар үсний ургалтыг багасгаж, чанар муутай үс ургуулдаг.

Цайр нь үсний ургалтанд нөлөөлдөг бөгөөд үсний эргэн тойрон дахь тосны булчирхайг хэвийн ажиллуулдаг. Цайрын хэмжээ багасвал үс хагтаж, үсний ургалт удааширч, үс унахад хүргэдэг.

Цайраар баялаг хоолонд мах, хясаа, цагаан шош, вандуй, сэвэг зарам, хар шош, кунжутын үр, хулууны үр орно.

Үсэндээ тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэн гадна талаас нь арчилахаас гадна үсэнд тохирсон шим тэжээлийг хоол хүнс болон нэмэлт тэжээлээс авч үснийхээ эрүүл мэнддээ анхаараарай.  

GutPro 7 нь цайрын агууламжтай ашигтай бактери нь таны өдөр тутмын цайрн хэмжээг нөхөхөд тусална.

  • Нунтаг хэлбэртэй
  • Амтлаг амттай
  • Сахарын агууламжгүй
  • Нэмэлтээр цайр, селен орсон

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.