Эмэгтэйчүүдийн ариун цэврийг сахих зөвлөмжүүд

Хүн бүрийн үтрээ өөр, өөр үнэртэй байдаг ба эрүүл байлаа ч гэсэн өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдаг. Үтрээний үнэр нь хувцасны материал, хоол тэжээл, чийгшлийн түвшин зэргээс шалтгаална.

Эмэгтэй хүний эрүүл ахуйн боловсрол чухал байдаг ба охидууд эмэгтэй хүний биеийн онцлог, эрүүл ахуйн талаар сургуулиасаа, интернетээс, ээжээсээ, сайн найзаасаа гэх мэт олон эх сурвалжаас олж мэдсэн байдаг. Эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн талаарх зарим зүйлсийг танд хэзээ ч зааж өгөөгүй эсвэл та олж мэдээгүй байж болох юм. Тиймээс дараах зөвлөмжийг уншаарай.

Ариун цэврийг сахиж чийг татуулахгүй байхыг хичээгээрэй.

Хөвөн материалтай дотуур хувцас нь агаар нэвтрүүлдэг. Хөвөн даавуу зэрэг арьс амьсгалах боломжтой даавуун материалаар хийсэн дотуур хувцас нь бактери үүсэх болон халдвар авах эрсдэлийг бууруулдаг. Харин эсрэгээрээ атласан, торгомсог материал нь чийг татдаг. Эдгээр материал нь агаарыг сайн нэвтрүүлдэггүй тул арьсыг цочроож арьсыг үрдэг. Тэгснээр мөөгөнцөр ба бактерийг нэмэгдүүлж халдвар авахад хүргэдэг.

Савангаар угааж болохгүй.

Үтрээ нь өөр өөрийгөө цэвэрлэж, нян, бактериудыг устгадаг. Тиймээс дотор талыг нь угаах эсвэл хүчтэй бодис эсвэл саван хэрэглэх нь үтрээний өөрийнх нь тэнцвэрт байдлыг алдагдуулж, үтрээг цочроож, сайн бактериудыг устгадаг. Угааснаар зөвхөн үнэрийг түр хугацаагаар дарахаас биш үүссэн байж болзошгүй бактер болон өвчинг бол устгахгүй. Жишээлбэл, хэрэв таны үтрээнээс ялзарсан зүйл шиг юмуу өмхийрсөн загас шиг үнэр үнэртвэл үтрээний нийтлэг халдвар болох бактерийн вагинозтой байж болох юм.

Эрүүл, зөв хооллож байгаарай.

Эрүүл зөв хоолны дэглэм барих нь хүний бие болон үтрээнд сайнаар нөлөөлнө. Тараг нь үтрээний эрүүл мэндийг дэмжих сайн бактерийг агуулдаг. Хэрэв та шээсний замын халдварт өвчинд өртөмтгий бол цангис жимсний нэмэлт бэлдмэлийг өдөр бүр хэрэглэх нь тустай.

Цэвэрхэн алчуур ашиглаж байгаарай.

Алчуур хэрэглэх болгондоо угааж, солих хэрэгтэй. Бактериуд алчуурны гадаргуу дээр наалдах эрсдэлтэй тул алчуурыг угаахгүйгээр дахин ашиглах нь буруу бөгөөд халдвар авах эрсдэлтэй болгож болзошгүй юм.

Ариун цэврийг байнга сахиж байгаарай.

Ойлгомжтой мэт сонсогдож болох ч ариун цэврийн цаасны үлдэгдэл үлдэхгүй болтол урдаас арагш нь арчих хэрэгтэй. Ингэснээр бактерийг үтрээнд орохоос урьдчилан сэргийлэх болно. Сарын тэмдгийн үеэр ариун цэврийн хэрэглэл, тампоныг тогтмол сольж байгаарай. Мөн дотуур хувцсаа аль болох ойр ойрхон сольж байгаарай.

Эмэгтэйчүүдийн үтрээний орчинг тэнцвэржүүлэх Франц улсад үйлдвэрлэгдсэн Полижинакс үтрээний лааг бүх эмийн сангаас авч болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.