Хүчирхэг дархлаа эрсдлээс хамгаалах нь

Улирал солигдон хүйтэн сэрүүний үе ирж буй үеэр хүүхэд хөгшид гэлтгүй бүх насныхан амьсгалын болон бусад төрлийн халдварт өвчинд өртөмтгий болдог тул бид дархлаагаа хэрхэн дэмжвэл хамгийн оновчтой талаархи зөвлөгөөг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл нь зөвхөн ханиад томуу гэлтгүй үүсээд байгаа пандемик давалгаа, цаашлаад бие дэх дархлалын системээ дэмжихийг хүссэн дэмжих шаардлагатай бүхий л хүнд зориулагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй.   Монголчууд эрт дээр үеэс биеийн тамир тэнхээг буюу дархлалын системийг дэмжих ардын уламжлалт арга олонтой байсан билээ. Шинжлэх ухаан хөгжиж шинэ шинэ нээлт хийгдэхийн хэрээр дээрх уламжлалт аргууд дангаараа хангалтгүй гэгдэх нь олширч, амин дэм эрдсийн хэрэгцээ шаардлагын талаархи мэдээлэл өмнө үетэй харьцуулвал илүү тодорхой дэлгэрэнгүй болж байна.  Иймээс ахуйгаасаа хангалттай хэмжээгээр олж авах боломжгүйн дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох витамин Д, витамин С болон хамгийн дээд зэргийн гэдэсний ашигтай бактерийн талаар энэхүү мэдээлэлдээ багтаах болно.   Дитамин – Д витамин  Хүний биед нийлэгждэггүй тул заавал гаднаас буюу нэмэлтээр хэрэглэх чухал амин дэмийн нэг юм. Түүнчлэн нарны гэрлийн нөлөөгөөр арьсан доор нийлэгжих боломжтой хэдий ч манай орны газар зүйн байршлаас шалтгаалж хүн амын ихэнхи нь энэхүү витамины дутагдалтай байдаг билээ.   Бидний танд санал болгож буй эхний бүтээгдэхүүн бол Канад улсын “United Pharma” эмийн үйлдвэрт бүтээгдсэн Дитамин гэх бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд орж ирсэн бусад бүтээгдэхүүнээс зэрэглэл өндөртэй болгож буй томоохон хүчин зүйл нь АНУ-ын Өвчний Хяналт Урьдчилан Сэргийлэлтийн Төвийн шалгуур үзүүлэлтийг хангасан чанар болон хэрэглэгийн сэтгэл ханамж, санхүүд хамгийн ээлтэй бодлогоор үйлдвэрлэсэнд оршино.  Учир нь:  дитамин нь нэг зөвхөн НЭГ ДУСАЛДАА 1000 ОУН тун бүхий Д витаминийг агуулдаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас насанд хүрэгчдэд санал болгож буй өдөр тутам уух зохистой тун юм. Өмнө дурдсан шалтгаанаас үүдэн энэхүү өдрийн тунг манай орны хувьд харьцангуй нэмэгдүүлж уух тохиолдол олонтаа байдаг тул та өөрт шаардлагатай тунг дуслын тоогоор хэмжин нэмэгдүүлэх боломжтой юм.   Дараагийн хамгийн том давуу тал нь энэхүү бүтээгдэхүүн нь савлагаандаа нийт 360 ширхэг дусал агуулсан буюу стандарт 1000 ОУН тунгаар хэрэглэж буй үед НЭГ...