Үүрэлсэн үс уналт гэж юу?

Үүрэлсэн үс уналт нь хуйх болон зарим тохиолдолд биеийн бусад хэсэгт дугираг зууван хэлбэрээр гэнэт үс унаж илэрдэг. Үс унасан хэсэгт үсний хүүдийн эргэшгүй гэмтэл үүсдэггүй тул үсний хүүдий сорвижихгүй. Ихэнхи хүмүүст тухайн хэсэгт буцаж үс ургадаг байна.

Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсд тохиолдож болдог. Аль ч насанд тохиолдож болох ч 30-аас доош насныхан илүү өртдөг байна. Ойролцоогоор 50 хүн тутмын 1 нь амьдралынхаа явцад ямар нэгэн байдлаар үүрэлсэн үс уналттай учирдаг ажээ.

Шалтгааны хувьд үүрэлсэн үс уналтын үед биеийн дархлаа тогтолцоо тодорхой бус шалтгаанаар андуурч үсний хүүдий рүү “дайрснаар” хэсэг газарт үс унадаг байна.

Нэгэн судалгаагаар үүрэлсэн үс уналттай хүмүүсийн 20%-д ойрын хамаатан саданд энэ төрлийн үс уналт илэрч байсан бөгөөд удамшлын урьдал байдал нөлөөлдөг байж болзошгүй гэж үздэг байна.

Үүрэлсэн үс уналт нь амь насанд аюулгүй, өвдөлт зовиургүй ч сэтгэл зүйн хямралд оруулдаг учир ихэнх хүмүүс халцарсан хэсэгтээ хурдан үс ургуулахыг эрмэлздэг.

Хэрвээ танд үүрэлсэн үс уналт тохиолдсон бол Nioxin 3D Intensive Hair Booster-г хэрэглэхийг зөвлөе.

Nioxin 3D Intensive Hair Booster  нь Serenoa Serrulata Fruit Extract, Humulus Lupulus (Hops) Extract, Glycyrrhiza Glabra (Licorice) Root Extract, Ginkgo Biloba Leaf Extract, Dioscorea Villosa (Wild Yam) Root Extract, Cucurbita Pepo (Pumpkin) Seed Extract, Centella Asiatica Extract зэрэг олон төрлийн ургамлын хамгийн шимт хэсэг болох үндсээс гаргаж авсан хүчтэй антиоксидантууд, Saccharomyces/Magnesium Ferment, Yeast Extract, Saccharomyces/Iron Ferment, Saccharomyces/Copper Ferment, Saccharomyces/Silicon Ferment, Saccharomyces/Zinc Ferment зэрэг хөрөнгө мөөгнөөс гарган авсан ашигт ферментүүд, үсний үргалтыг түргэсгэх биотин, фолийн хүчил, витамин В3, В12, В5,В1, В6, В2 зэрэг витаминуудыг нэг саванд агуулсан үсний ургалтыг “түргэсгэгч” шидэт холимог билээ.

Өдөрт хоёр удаа хуйхандаа хуруугаараа шууд түрхэж хэрэглэнэ. Хэсэг газрын цусан хангамжийг сайжруулдаг тул түрхсэний дараа түр зуур улайж болдог.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.