Үс уналтын шалтгаан, төрлүүд болон хуйхаа оношлуулах нь

Хүний биеийн алга, ул, зовхи, хүйсний нүхнээс бусад хэсэг бүхэлдээ үсээр бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү? Биеийн үс нүдэнд төдийлөн харагдахгүй ч толгойн үс бол бидний гоо үзэмж, нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Насанд хүрсэн хүний толгойд ойролцоогоор 100000-150000 үс байх ба өдөрт 100 орчим үс унах нь хэвийн гэж үзнэ. Үүнээс их унаж байвал үс уналт гэж үзнэ.   Тэгвэл үс уналт нь шалтгаанаасаа хамаараад олон төрөл байдаг.

Үс ургах нь тодорхой үе шатыг дамжин явагддаг.

  • Идэвхитэй ургах үе буюу Анаген. Толгойн нийт үсний 85-90% нь анаген үед байдаг. Анаген үе шат 2-6 жил үргэлжилнэ.
  • Завсрын үе буюу Катаген. Нийт үсний зөвхөн 1% энэ үе шатанд байдаг. Катаген үе 2 долоо хоногоос 1 сар үргэлжилдэг.
  • Амрах үе буюу Телоген. Нийт үсний 10-15% нь байдаг. Телоген үе 3-5 сар үргэлжилдэг.

Үс уналтын төрлүүд:

Андрогенийн халзрал: Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил тохиолддог удамшлын шалтгаантай үс уналтын хэлбэр юм. Эрчүүдэд эмэгтэйчүүдээс эрт эхлэх ба толгойн оройн хэсгээс эхлэн халзардаг ба эрэгтэй хэв шинжит үс уналт гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүдэд харин арай хожуу 40 насны сүүлээс эхлэн илэрдэг хуйх нилэнхүйдээ шингэрч, үс цөөрдөг.

Үүрэлсэн үс уналт: Залуу хүмүүст болон хүүхдүүдэд шалтгаан тодорхойгүйгээр, зуйван дугу хэлбэрээр гэнэт тохиолддог үс уналт юм. Зарим тохиолдолд бүрэн үс унаж болох ч нийт хүмүүсийн 90%-д хэдэн жилийн дотор үс эргэн ургадаг.

Телогений үс уналт: Энэ төрлийн үс уналт нь үсний ургах, унах цикл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэсэг хугацаанд үс нилэнхүйдээ шингэрч унахыг хэлдэг.

Сорвижилт үс халзрал: Хэрэв үсний хүүдий сорвижиж халзарсан бол тэр хэсэгт дахин үс ургадаггүй. Энэ нь арьсны үрэвсэлт өвчнүүд болох фолликулит, улаан чонон яр, хавтгай улаан үлд зэрэг тохиолддог.

Мөн толгойн мөөгөнцөр зэрэг халдварт өвчнүүдийн үед үс уналт явагддаг. Үс уналтын хэлбэрээс шалтгаалан эмчилгээний хэлбэр өөр байдаг ба арьсны нарийн мэргэжлийн эмч үс уналтыг оношлон эмчилдэг.

Хэрвээ таны толгойн үсний аль хэсэгт үс шингэрсэн, бүтэц, өнгө алдагдсан эсэх, үсний хүүдийн бөглөрөл зэргийг өндөр өсгөгчтэй микроскоп ашиглан дэлгэц дээр харж оношлодог ниоскопи багажаар оношлуулахыг хүсвэл Central Tower-ын 2 давхарт байрлах манай “NIOXIN Hair Wellness” төв дээр ирж мэргэжлийн эмчээр хуйхаа оношлуулан, зөвлөгөө аваарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.