Таны тоос сорогч үсээр дүүрч байна уу?

Эмэгтэй хүн бидний нэг чимээгүй зовлон бол тоос сорогчоо цэвэрлэхэд үсээр дүүрсэн байхыг харах билээ.

Танд маш хэрэгтэй цөөн зөвөлгөөг хүргэе:

1. Эрүүл зөв үс арчилгаа нь зөв шампунийг сонгохоос эхэлдэг.  Таны үсний онцлогт тохирсон тослог, хуурай, химитэй, будагтай гэх мэт бүтээгдэхүүнийг сонгож олох хэрэгтэй. Nioxin set нь будаггүй, будагтай, химитэй үсний гэх мэт олон төрөл байдаг.

2. Өөрийн үсний онцлогт тохирсон ангижруулагч сонгох нь маш чухал. Бусад төрлийн ангижруулагчийг хуйханд түрхэж огт болохгүй бөгөөд таны үсний булцууг бөглөж, илүү тослогтуулж, бохирдол хурдан үүсдэг бол NIOXIN ангижруулагч нь үс уналтын эсрэг олон төрлийн найрлагыг( peppermint oil, menthol, уураг, витамин гэх мэт) агуулсан тул хуйхандаа массаж хийж хэрэглэдэг нь давуу тал болно.

3. Үсээ зөөлөн арчлах нь эрүүл ургахад чухал нөлөөтэй.  Үсээ угаахдаа халуун ус хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

4. Үс нойтон үед үс өргөгч булчин суларсан байдаг тул та үсээ бүрэн хатсаны дараа самнаж байхыг анхаараарай.

5. Үсээ халуун сэнс ашиглан хатаахаас зайлсхийгээрэй.

6. Стресс багатай эрүүл амьдралын хэв маяг, зөв   хооллолт, зөөлөн үс арчилгаа нь урт хугацаанд эрүүл үс ургахад тусалдаг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.