Ковид ба Үс уналт: Шийдэл байгаа юу?

Бид коронавирусын халдварын талаар нэлээд мэдээлэлтэй болсон билээ. Тэгвэл ковидын халдварын дараах таны төсөөлөөгүй нэг үр дагавар бол үс уналт!

Өндөр халууралт бүхий зарим өвчлөлийн дараа түр зуурын үс уналт ажиглагдаж болдог. Халууралт бол Ковид-19 өвчний нийтлэг шинж тэмдгийн нэг бөгөөд тухайн өвчнөөр өвдсөнөөс хэдэн сарын дараагаар зарим хүмүүст үс уналт илэрч эхэлнэ. Тэгвэл ковидын дараа үс унаж шингэрэх нь Телогений үс уналтын нэг хэлбэр юм.

Энэ төрлийн үс уналтын үед нэг дор олон тооны үснүүд унах /телоген/ үе шатанд зэрэг ордогтой холбоотой. Ихэнхи хүмүүст өвчлөлөөс 2-3 сар орчмын дараагаар ажиглагдаж эхлэнэ. Телогений үс уналт 6-9 сарын дотор өөрөө аажимдаа зогсдог ба хэвийн ургаж эхэлдэг.

Мөн телогений үс уналтанд стресс нөлөөлдөг байна. Хэдийгээр коронавирусын халдвараар өвдөөгүй ч үс уналт танд илэрч байгаа бол цар тахлын үеийн сэтгэл зүйн стресс ч үүнд нөлөөлсөн байх боломжтой.

Үсээ самнахад эсвэл усанд орсны дараа их хэмжээний үс унасан байх нь стрессийг улам нэмэгдүүлдэг ч та үүнд хүлээцтэй хандан стресс тайлах аргуудаас суралцаарай. Стрессийн шалтгаант телогений үс уналт ч мөн стресс буурснаас 6-9 сарын дараагаар аяндаа арилдаг. Ийм тохиолдолд аяндаа урганадаа гээд хүлээх бус үс ургалтыг дэмжих идэвхитэй найрлагуудтай NIOXIN System Kits үсний онцлогтоо тохируулан 6 төрлийн багцаас сонгон хэрэглээд үзээрэй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.